шүлэг
1.Ээж аавдаа
Хорвоод анх мэдлэхэд минь
Хайр энэрэлээ наддаа өгсөн хүмүүс
Хамгаас илүүгээр намайгаа гэдэг
Хайртай хүмүүс минь ээж аав минь билээ
Ганцхан үрээ гээд амиач өгөхөөс буцахгүй
Гэрэлт хорвоод намайгаа гэдэг
Голын урсгал мэт уяхан сэтгэлтэй
Гэгээлэг хайрт хүмүүс маань ээж аав минь билээ
2.Би монголдоо хайртай
Усны шувууд нь хөх тэнгэртээ жигүүрлэн нисэж
Урсгал гол, ургаа мод нь байгалаа чимэж
Уудам тал, өндөр ууланд нь араатан амьтад ичиж
Уртын дуугаараа төрийн дуулалаан уянгаллуулж
Есөн эрдэнийн чулуугаар нь охид бүсгүйчүүд нь гоёж
Есөн цагаан тугаа төрийн хоймортоо залж
Ерөөл үлгэрээрээ хүүхэд багачуудаа ухааруулж
Ертөнцөд Монгол хүн гэдгээрээ гайхагдаж
Энэхэн хорвоод төрөөд хүн гэдгээр бахархаж явна
Эзэн Чингис-ийн үр сад нь гэдэгээ хүн бүрт баталж явна
Эгшиг дуулал, эртний үлгэр домогоос нь суралцан ухаарч явна
Энэ л миний Монгол гэж толгой дээгүүр харан алхаж явна
Морин дээр өсөөгүй ч гэсэн хүлэгт морио хүндэтгэж явна
Монголын талаар аялаагүй ч гэсэн үзэсгэлэнт байгалаа биширч явна
Мартаж боловшгүй уугаржин бичгээ харийн хүнд гайхуулж явна
Монгол хүн гэж би нүүр бардам хэлж явна
Хөвсгөл далайн эрэг дээр хөл нүцгэн гүйхийг хүснэ
Хатан Туул голынхоо усыг шимэн шимэн уухыг хүснэ
Хангайн нуруугаар хүлэгт морьтойгоо давхихыг хүснэ
Хайртай Монгол улсаа амар амгалан байлгахыг хүснэ

Бичсэн: undagha | цаг: 11:27 |
mongol hel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих