Blogger TemplatesMy Blogger TricksAll Blogger TricksBlogger TemplatesMy Blogger TricksAll Blogger Tricks undagha

урт эгшиг

бичсэн: undagha, 2014-05-13, 11:23

Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ.

  • Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ.
  • Я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юү гэж тэмдэглэнэ.
  • Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй.
  • И эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж тэмдэглэнэ. Эр үгийн ы эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч урт и эгшиг юм. Эм үгийн ий ...
төрөл:mongol hel
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зөв бичгийн дүрэм

бичсэн: undagha, 2014-05-13, 11:18

Зөв бичгийн дүрэм

Тогоруу блог дээрээ зөв бичгийн дүрмээс ганц нэгийг бичсэн байсан тул би ч бас өөрийн санаж буй, ойр хавийнхан төдийгүй сэтгүүлчид алдсан харагддаг ганц нэг дүрмийг бичье гэж бодлоо.

Ы, ИЙ

Эр үгэнд Ы, эм үгэнд ИЙ залгагддаг. Гэхдээ г, ж, ш, ч, ь, и-ээр төгссөн эр үгэнд ИЙ залгагдана. (айргийг, блогийн, гавжийн, тагшийг, адуучийн, морийг, ангийн) Зарим хүмүүс бага→багийн гэж бичсэн харагддаг. Бодвол төгсгөлийн а-г нь гээгээд, г-гээр төгсч байгаа учраас ИЙ залгагдах ёстой гэж боддог байх л даа. Бага гэдэг үг нь а-гаар төгссөн тул багын гэж бичих нь зөв юм. Харин баг г...
төрөл:mongol hel
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

yruu nairag

бичсэн: undagha, 2014-05-08, 12:51

Chinii umnu
Nudee anihaas,
Anivchihaas, tsavchlahaas
Aij baina.

Shirheg horom ch,
Amisgalah chuluund ch
Hartsnaasaa chamaig
Aldmaargui baina.

Chihnii hajuugaar,
Nudnii urduur,
Uruuliin havid
Us unjihiig husehgui baina.

Chimhiin tudii ed es,
Ul uzegdeh toosontsoruud
Chamaig halhlahiig, nadaas nuuhiig
Tevchihgui baina.

(unen punk bgazde)

Zurhee byatslan hevtvel
Unereer chin tsangasan der.
Zuun chihend oron dooroos
Chinii urid shoniin ineed.

Tarhinii tsomoos yalgarsan shuus
Deed nudnees mulhuj
Tarchlaliig mini avchrahaar
Dood nudeer dotogsh orno.

(ene yag onisogo shig sangddiin, taagarai:))

Moddiin gar uuls uhaj
Tengerii...
төрөл:mongol hel
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих